Физик

2011-03-30

Гэрлийн хурдны өөрчлөлттөй холбоотой зөвлөгөө

Ангилал: Зөвлөгөө

Гэрлийн хурд өөрчлөгдөж байгаа юу

э
Гэрэл хоёр тэрбум жилийн өмнө одоогийнхоос бага хурдтай тардаг байсан. Хоёр тэрбум жил гэдэг сансрын хэмжээсээр бараг өчигдөр гэсэнтэй адил гэсэн шинэ онолыг эрдэмтэд дэвшүүлж байна. Хэрэв энэ батлагдвал А.Эйнштейний харьцангуй онолоос эхлээд физикийн олон зүлйд өөрчлөлт орох гэнэ. Гэрлийн хурд онолын хувьд тогтмол байх боломжгүй гэдгийг эрдэмтэд эрт мэдэж байсан. Гэвч одоо хэр нь баттай нотолгоо олж чадаагүй байжээ. Америкийн эрдэмтэн Стив Ламоро, Жастин Торгерсон нарын судалгааны дүнд гэрлийн хурдыг тодорхойлогч зарим нэг тогтмол хэмжээс ваакуум дахь гэрлийн хурд өөрчлөгдөж буйг харуулж чаджээ. Yүнийг тэд альфа хэмжээсийн тусламжтайгаар тооцоолохыг хичээсэн байна. Альфа нь ойролцоогоор 0.00729735-тай тэнцүү, гэрлийн хурдтай урвуу хамааралтай, Планкийн тогтмол болон электроны цэнэгээс хамаардаг хэмжээс юм. Түүний хамаардаг гэх эдгээр хэмжигдэхүүнээс сүүлийн хоёрыг нь огт өөрчлөлтгүй тогтмол байж чаддаг найдвартай гэж тооцдог юм байна. /MN Today/

. Найздаа илгээх! . Уншсан: 788 удаа

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 50294 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 7 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн