Физик

2011-03-30

хүүхдэд зориулсан зөвлөгөө

Ангилал: Зөвлөгөө
Хүүхдүүд зориулсан зөвлөгөө

Бага насны хүүхэд ямар ч юмнаас айдаггүй зоригтой байдаг. Энэ нь элдэв хал бал үзээгүйтэй холбоотой. Гэхдээ хүн л болсон юм хойно хорвоогийн хатуу хүтүүг үзэх нь гарцаагүй. Гэтэл хүүхэд мэдээ орж эхэлсэн үеэсээ эхэлж аймхай хулчгар болж эхэлдэг бөгөөд үүнд эцэг эх нь буруутай гэнэ. Эцэг эхчүүд хүүхдэд бүдэрч унахад дуу алдан сандарч, замд нь тээглэсэн юмыг нь буруутгаж ямар нэг байдлаар цээрлүүлдэг. Энэ нь хүүхдийг зориг зүрх муутай, шантрамтгай, аймхай болгодог анхны алхам гэнэ.

Эцэг эхчүүд хүүхдээ байнга "Битгий ай", "Зоригтой бай" гэх зэргээр зоригжуулж байх хэрэгтэй. Гэхдээ "Зоригтой бай" гэдэг үгний цаана үнэхээр жинхэнэ зүрх зориг байх ёстой шүү.

Өөрөөp хэлбэл хүүхэд өөрийнхөө аймхай байдалтай тэмцэж өвдөж байгаагаа нуух, нулимсаа барих зэргээр зориг гаргах ёстой.

Иймээс эцэг эхчүүд хүүхдээ ямар нэг өвчин тусвал шаналж суух биш, харин өвчнөө мартаж, өөрийгөө ялж гарах зориг төрүүлэхийн тулд хэн нэгэн зоригт баатрыг үүх түүх, домог зэргийг ярьж өгөх эрэгтэй.

Хүүхэд чинь өөрийгөө зоригт баатар мэтээр төсөөлөх ёстой. Хүүхэд өвдөнө гэдэг хэцүү ч гэлээ, өөр шиг нь өвчин тохиолдсон хүмүүс сэтгэлийнхээ тэнхээ зоригоор түүний ялан дийлдэг гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хамгийн гол нь та хүүхдийнхээ өвчинд санаа зовж байгаа ч миний хүү энэ бүхнийг даван гарч чадна гэдгийг л ойлгуулж байх нь чухал шүү.

. Найздаа илгээх! . Уншсан: 735 удаа

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 50347 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 6 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн