Физик

2011-04-04

гэрийн даалгавар

ФИЗИК

 

7-р ангийн шүүлгийн бодлого:

 

1.    Трактор 2,5м/с хурдтайгаар хөдөлнө. Уг хурдыг км/ц , см/с –ээр илэрхийлж, 55 минутанд туулах замыг нь ол.

2.    Унадаг дугуйчин 2цаг 25минутанд 89км зам явна. Тэрээр ямар хурдтай хөдлөх вэ?

3.    Цаначин 2540 алхамын замыг 4цагт явж өнгөрөв. Түүний хурдыг ол.Нэг алхамын дундуж урт нь 45см.

4.    Машины хурд 34км/ц , загас 3,6м/с хурдтай. Аль нь их хурдтай вэ?

5.    Хэрэв усны урсгалын хурд нь 0,45м/с бол урсгалын дагуу хөвж яваа сал 18км замыг ямар хугацаанд туулах вэ?

6.    45км/ц хурдтай явсан машин 2 цагийн дараа хурдаа 2 дахин нэмэв. Машины дундаж хурд ба туулсан замыг ол.

7.    График байгуул.

s

2

4

6

8

t

0

5

10

15

8.    Чоно 5м/с, туулай 2,5м/с, гахай 3м/с хурдтай. Эдгээр амьтадын хурдаар график байгуул.

9.    8дм, 9,6см, 145мм, 0,45м-ийг тус тус метрээр илэрхийл.

10.  Хүнсний захын лангуунд 250*180*0,2см хэмжээтэй шилний масс ямар байх вэ?

11.  Монгол үнээний сүүний нягт 1030кг/м3 , эзэлхүүн 0,55м3. Түүний массыг ол.

12.  Цэвэр цагаан тугалгын хэмжээ 25*18*45мм. Масс нь 21,9кг бол нягтыг ол.

13.  Зэс данхны масс 1,32кг . Түүнтэй адил эзэлхүүнтэй хөнгөн цагаан данх ямар масстай вэ?

14.  5л эзэлхүүнтэй монгол үнээний сүү 5,155кг масстай. Сүүний нягтыг кг/м3 нэгжээр илэрхийл.

15.  4,5л ба 3/4л багтаамжтай хоёр саванд ус дүүргэв. Аль саванд байгаа усны масс нөгөөгөөсөө хэд дахин бага байх вэ?

16.  30гр масстай биеийн дэлхийд татагдах хүчийг ол.

17.  35кг масстай хүүхэд 2,6тн масстай машинд суув. Түүний хүндийн хүчийг ол.

18.  650Н жинтэй биеийн массыг ол.

19.  350гр масстай биеийн чирэхэд бие газар хоёрын хоорондох үрэлтийн коэффиецент нь 0,25 болт уг биеийн үрэлтийн хүчийг ол.

20.  25550Н үрэлтийн хүчийг ачаанд зарцуулав. Уг ачааны масс нь 32кг бол үрэлтийн коэффиецентыг ол.

21.  2,5 үрэлтийн коэффиеценттэй гадаргуугаар биеийг түрэхэд 36кН хүч шаардагдав. Биеийн массыг ол.

22.  44000Н жинтэй галт тэрэгний масс ямар байх вэ?

23.  Хүндийн хүч нь хаашаа чиглэдэг вэ?

24.  Үрэлтийн хүч нь хаашаа чиглэдэг вэ?

 

 

 

 

 

8-р ангийн шүүлгийн бодлого:

 

1.    Мотоцикл 5,5м/с хурдтайгаар хөдөлнө. Уг хурдыг км/ц , см/с –ээр илэрхийлж, 49 минутанд туулах замыг нь ол.

2.    Унадаг дугуйчин 1цаг 15минутанд 66 км зам явна. Тэрээр ямар хурдтай хөдлөх вэ?

3.    Сурагч 2540 алхамын замыг 1,3 цагт явж өнгөрөв. Түүний хурдыг ол.Нэг алхамын дундуж урт нь 35см.

4.    Машины хурд 34км/ц , онгоц 25км/с хурдтай. Аль нь их хурдтай вэ?

5.    Хэрэв усны урсгалын хурд нь 0,65м/с бол урсгалын дагуу хөвж яваа сал 88км замыг ямар хугацаанд туулах вэ?

6.    45км/ц хурдтай явсан галт тэрэг 1,65 цагийн дараа хурдаа 2дахин нэмэв. Галт тэрэгний дундаж хурд ба туулсан замыг ол.

7.    График байгуул.

s

3

6

8

8

t

4

8

10

12

8.    Чоно 5м/с, туулай 2,5м/с, гахай 3м/с хурдтай. Эдгээр амьтадын хурдыг ашиглан эхний 5с-нд туулах замыг олж  график байгуул.

9.    Нисэх онгоцны хурд 15ек-д 180км/ц – 360км/ц хүртэл өсөв. Түүний хурдатгал ба замыг ол.

10.  Анхны хурдгүй бөгөөд 1м/с2 хурдатгалтай хөдлөх биеийн зарцуулсан хугацаа нь 12сек бол туулах замыг нь ол.

11.  Биеийг эгц өөд нь 40м/с анхны хурдтайгаар хөөргөв. Уул бие хөдөлж эхэлснээс хойш 25сек-ийн дараа ямар өндөрт гарах вэ?

12.  Эгц хавцал руу чулууг унагахад 30сек-н лараа газарт хүрэв. Хавцлын гүнийг ол.

13.  Чөлөөтэй унаж байгаа бие 6 сек-д ямар зам явах вэ?

14.  Биеийг эгц доош нь 15м/с хурдтайгаар унагахад 10сек-н дараа газарт хүрэв .Биеийг унагасан өндрийг ол.

15.  8дм, 9,6см, 145мм, 0,45м-ийг тус тус метр, км-ээр илэрхийл.

16.  Хүнсний захын лангуунд 300*180*0,22см хэмжээтэй зэсний  масс ямар байх вэ?

17.  Монгол үнээний сүүний нягт 1030кг/м3 , эзэлхүүн 0,5см3. Түүний массыг ол.

18.  Цэвэр хар тугалгын хэмжээ 25*18*45см. Масс нь 35 кг бол нягтыг ол.

19.  Зэс данхны масс 1,32кг . Түүнтэй адил эзэлхүүнтэй хөнгөн цагаан данх ямар масстай вэ?

20.  3л эзэлхүүнтэй монгол үнээний сүү 7,5кг масстай. Сүүний нягтыг кг/м3 нэгжээр илэрхийл.

21.  4л ба 3/4л багтаамжтай хоёр саванд ус дүүргэв. Аль саванд байгаа усны масс нөгөөгөөсөө хэд дахин бага байх вэ?

22.  350 гр масстай биеийн дэлхийд татагдах хүчийг ол.

23.  35кг масстай хүүхэд 3,2 тн масстай машинд суув. Түүний хүндийн хүчийг ол.

24.  1550Н жинтэй биеийн массыг ол.

25.  3,75тн масстай биеийн чирэхэд бие газар хоёрын хоорондох үрэлтийн коэффиецент нь 0,75 болт уг биеийн үрэлтийн хүчийг ол.

26.  50750Н үрэлтийн хүчийг ачаанд зарцуулав. Уг ачааны масс нь 12кг бол үрэлтийн коэффиецентыг ол.

27.  0,35 үрэлтийн коэффиеценттэй гадаргуугаар биеийг түрэхэд 26мкН хүч шаардагдав. Биеийн массыг ол.

28.  44000 мкН жинтэй галт тэрэгний масс ямар байх вэ?

29.  Хүндийн хүч нь хаашаа чиглэдэг вэ?

30.  Үрэлтийн хүч нь хаашаа чиглэдэг вэ?

 

10,11-р ангийн шүүлгийн бодлого:

1.    25 км урттай машины цуваа 16 км/ц хурдтайгаар явж байв. Түүний араас мотоцилктой хүн 35 км/ц-н хурдтайгаар цувааны эхэнд хүрэх хугацааг ол.

2.    50км/ц хурдтай 220м урттай галт тэргийг  65км/ц хурдтай 300м урттай ачааны галт тэрэг гүйцэж өнгөрөх хугацааг ол.

3.    Машин замын эхний хагасыг 36км/ц, үлдсэн хагасыг 48км/ц хурдтайгаар туулсан бол дундаж хурдыг ол.

4.    Бие 490м өндрөөс чөлөөтэй унана. Газар хүрэх үед түүний хурд  ямар байх вэ?

5.    250м өндрөөс биеийг 1,6м/с хурдтайгаар унагав. Газрын гадаргууд хүрэх үеийн биеийн хурдыг ол.

6.    54км/ц хурдтай яваа машин тормозлож 1,25м/с2 хурдатгалтай яваад зогсжээ. Тоормозлосон хугацаа ба явсан замыг ол.

7.    14π рад/с өнцөг хурдтай дугуй хичнээн хугацаанд 580 эргэлт хийх вэ? Дугуйны 36см зайд эргэлдэх шугаман хурд ба төвд тэмүүлэх хурдатгалыг ол.

8.    Дэлхийн гадаргын 1200 өргөрөгтэй цэгийн хоногийн ба өдрийн эргэлтийн шугаман хурдыг ол.Дэлхийн радиус 6400км.

9.     Дугуйчин 65м радиустай тойрог замаар 4,5м/с2 хурдатгалтайгаар явж байхад хурдаа 2 дахин нэмэгдүүлсэн бол төвд тэмүүлэх хурдатгал нь яаж өөрчлөгдөх вэ?

10.  Замын 150м радиустай тойруу хэсгээр 54км/ц хурдтай өнгөрсөн машины өнцөг хурд ба төвд тэмүүлэх хурдатгалыг ол.

11.  Тайван байсан 2,5 кг масстай биед 12с-д турш 0,36Н хүчээр үйлчлэв. Биеийн явах зам ба олж авах хурдыг ол.

12.  Ижил урттай хоёр пүршийг ижил хүчээр татахад нэг пүрш 12см, хоёр дахь пүрш 4см тус тус сунажээ. Нэгдүгээр пүршний хат нь 0,36кН/м бол нөгөө пүршний хатыг ол.

13.    шүргэлцэгч гадаргуугаар биеийг чирэхэд түүний хөдөлгөөнийг саатуулагч хүч нь 8950мкН болов. Түүний массыг ол.

14.  25*103км зайд нисэх тийрэлтэт онгоцны массыг ол.

15.  Сар дэлхийд ямар хүчээр татагдах вэ?

16.  220гр масстай биеийг эгц дээш нь 24м/с хурдтай шидэхэд 46м нөдөрт хөөрсөн бол агаарын эсэргүүцлийн хүчний хийсэн ажлыг ол.

17.  1,25кг масстай тэсрэх бөмбөгийг 16м/с хурдтайгаар харвахад бөмбөг хоёр хэсэг болон хуваагдав. Том хэсгийн масс нь 1,75 кг , 8,5м/с хурдтайгаар салсан бол жижиг хэсгийн хурд ба массыг ол.

18.  Дүүжин 3мин 40сек-н хугацаанд 68 хэлбэлзэл хийв. Хэлбэлзлийн үе , давтамж ба тойрох давтамжийг ол.

19.  Гармоник хэлбэлзэл хийж байгаа материал цэгийн далайц 16мм ба давтамж 4кГц бол 0,36с хугацаанд түүний замыг олж, хуулийг нь бич.

20.  Математик дүүжингийн урт нь 25дм. Уг дүүжинг саран дээр аваачихад үе нь яаж өөрчлөгдөх вэ?              

 

 

9-р ангийн шүүлгийн бодлого:

1.    Унадаг дугуйчин 1цаг 15минутанд 66 км зам явна. Тэрээр ямар хурдтай хөдлөх вэ?

2.    Сурагч 1540 алхамын замыг 1,3 цагт явж өнгөрөв. Түүний хурдыг ол.Нэг алхамын дундуж урт нь  35см.

3.    Хэрэв усны урсгалын хурд нь 0,65м/с бол урсгалын дагуу хөвж яваа сал 88км замыг ямар хугацаанд туулах вэ?

4.    25 км урттай машины цуваа 16 км/ц хурдтайгаар явж байв. Түүний араас мотоцилктой хүн 35 км/ц-н хурдтайгаар цувааны эхэнд хүрэх хугацааг ол.

5.    15км/ц хурдтай явсан галт тэрэг 1,65 цагийн дараа хурдаа 2дахин нэмэв. Галт тэрэгний дундаж хурд ба туулсан замыг ол.

6.    Чөлөөтэй унаж байгаа бие 6 сек-д ямар зам явах вэ?

7.    Биеийг эгц доош нь 15м/с хурдтайгаар унагахад 10сек-н дараа газарт хүрэв .Биеийг унагасан өндрийг ол.

8.    Бие 490м өндрөөс чөлөөтэй унана. Газар хүрэх үед түүний хурд  ямар байх вэ?

9.    250м өндрөөс биеийг 1,6м/с хурдтайгаар унагав. Газрын гадаргууд хүрэх үеийн биеийн хурдыг ол.

10.  54км/ц хурдтай яваа машин тормозлож 1,25м/с2 хурдатгалтай яваад зогсжээ. Тоормозлосон хугацаа ба явсан замыг ол.

11.  8дм, 9,6см, 145мм, 0,45м-ийг тус тус метр, км-ээр илэрхийл.

12.  35кг масстай хүүхэд 1,2 тн масстай машинд суув. Түүний хүндийн хүчийг ол.

13.  15,50Н жинтэй биеийн массыг ол.

14.  1,75тн масстай биеийн чирэхэд бие газар хоёрын хоорондох үрэлтийн коэффиецент нь 0,75 болт уг биеийн үрэлтийн хүчийг ол.

15.  58кН үрэлтийн хүчийг ачаанд зарцуулав. Уг ачааны масс нь 12кг бол үрэлтийн коэффиецентыг ол.

16.  0,75 үрэлтийн коэффиеценттэй гадаргуугаар биеийг түрэхэд 26мкН хүч шаардагдав. Биеийн массыг ол.

17.  Ижил урттай хоёр пүршийг ижил хүчээр татахад нэг пүрш 12см, хоёр дахь пүрш 4см тус тус сунажээ. Нэгдүгээр пүршний хат нь 0,36кН/м бол нөгөө пүршний хатыг ол.

18.    шүргэлцэгч гадаргуугаар биеийг чирэхэд түүний хөдөлгөөнийг саатуулагч хүч нь 8950мкН болов. Түүний массыг ол.

19.  Сар дэлхийд ямар хүчээр татагдах вэ?

20.  5*103км зайд нисэх тийрэлтэт онгоцны массыг ол.

 

 

 

 

 

 

10,11-р ангийн шүүлгийн бодлого:

1.    75 км урттай машины цуваа 21 км/ц хурдтайгаар явж байв. Түүний араас мотоцилктой хүн 45 км/ц-н хурдтайгаар цувааны эхэнд хүрэх хугацааг ол.

2.    40км/ц хурдтай 180м урттай галт тэргийг  86км/ц хурдтай 360м урттай ачааны галт тэрэг гүйцэж өнгөрөх хугацааг ол.

3.    Машин замын эхний хагасыг 35км/ц, үлдсэн хагасыг 88км/ц хурдтайгаар туулсан бол дундаж хурдыг ол.

4.    Бие 850м өндрөөс чөлөөтэй унана. Газар хүрэх үед түүний хурд  ямар байх вэ?

5.    2км өндрөөс биеийг 6м/с хурдтайгаар унагав. Газрын гадаргууд хүрэх үеийн биеийн хурдыг ол.

6.    45км/ц хурдтай яваа машин тоормозлож 3,5м/с2 хурдатгалтай яваад зогсжээ. Тоормозлосон хугацаа ба явсан замыг ол.

7.    54π рад/с өнцөг хурдтай дугуй хичнээн хугацаанд 80 эргэлт хийх вэ? Дугуйны 6см зайд эргэлдэх шугаман хурд ба төвд тэмүүлэх хурдатгалыг ол.

8.    Дэлхийн гадаргын 600,450 өргөрөгтэй цэгийн хоногийн ба өдрийн эргэлтийн шугаман хурдыг ол.Дэлхийн радиус 6400км.

9.     Дугуйчин 105м радиустай тойрог замаар 0,25м/с2 хурдатгалтайгаар явж байхад хурдаа 1,5 дахин нэмэгдүүлсэн бол төвд тэмүүлэх хурдатгал нь яаж өөрчлөгдөх вэ?

10.  Замын 75м радиустай тойруу хэсгээр 36км/ц хурдтай өнгөрсөн машины өнцөг хурд ба төвд тэмүүлэх хурдатгалыг ол.

11.  Тайван байсан 860г масстай биед 25с-д турш 36мкН хүчээр үйлчлэв. Биеийн явах зам ба олж авах хурдыг ол.

12.  Ижил урттай хоёр пүршийг ижил хүчээр татахад нэг пүрш 12см, хоёр дахь пүрш 4см тус тус сунажээ. Нэгдүгээр пүршний хат нь 0,36кН/м бол нөгөө пүршний хатыг ол.

13.    шүргэлцэгч гадаргуугаар биеийг чирэхэд түүний хөдөлгөөнийг саатуулагч хүч нь 8кН болов. Түүний массыг ол.

14.  25*10-4км зайд нисэх тийрэлтэт онгоцны массыг ол.

15.  Сар дэлхийд ямар хүчээр татагдах вэ?

16.  15гр масстай биеийг эгц дээш нь 24м/с хурдтай шидэхэд 46м нөдөрт хөөрсөн бол агаарын эсэргүүцлийн хүчний хийсэн ажлыг ол.

17.  1,5кг масстай тэсрэх бөмбөгийг 16м/с хурдтайгаар харвахад бөмбөг хоёр хэсэг болон хуваагдав. Том хэсгийн масс нь 1,75 кг , 8,5м/с хурдтайгаар салсан бол жижиг хэсгийн хурд ба массыг ол.

18.  Дүүжин 3мин 40сек-н хугацаанд 68 хэлбэлзэл хийв. Хэлбэлзлийн үе , давтамж ба тойрох давтамжийг ол.

19.  Дүүжин  40сек-н хугацаанд 83 хэлбэлзэл хийв. Хэлбэлзлийн үе , давтамж ба тойрох давтамжийг ол.

20.  Гармоник хэлбэлзэл хийж байгаа материал цэгийн далайц 76мм ба давтамж 4мкГц бол 6с хугацаанд түүний замыг олж, хуулийг нь бич.

21.  Гармоник хэлбэлзэл хийж байгаа материал цэгийн далайц 56дм ба давтамж 4кГц бол 25с хугацаанд түүний замыг олж, хуулийг нь бич.

22.  Математик дүүжингийн урт нь 25дм. Уг дүүжинг саран дээр аваачихад үе нь яаж өөрчлөгдөх вэ?               

23.  Пүршин  дүүжингийн урт нь 360см. Уг дүүжинд 450гр ачаа өлгөхөд үе нь яаж өөрчлөгдөх вэ?

24.  8дм, 9,6см, 145мм, 0,45м-ийг тус тус метр, км-ээр илэрхийл.

25.  Хүнсний захын лангуунд 300*180*0,22см хэмжээтэй зэсний  масс ямар байх вэ?

26.  Монгол үнээний сүүний нягт 1030кг/м3 , эзэлхүүн 0,85дм3. Түүний массыг ол.

27.  Цэвэр төмөрний хэмжээ 25*18*45мм. Масс нь 85гр бол нягтыг ол. 

28.  Минутанд 58 хэлбэлзэл хийх биеийг дүүжилсэн утасны уртыг ол.

29.  3,6н/м хаттай пүршинд 50гр масстай ачааг өлгөхөд пүрш 0,2м/с хурдтайгаар хөдлөв. Хэлбэлзлийн нийт механик энерги нь 840Ж бол пүршний суналтыг ол.

30.   Нохой 35мм- 70м урттай долгионыг гаргана. Нохойны гарагсан авиа нь ус ба агаарт тарах давтамж ба үеийг ол.         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Цахилгааныг утасгүйгээр дамжуулах тухай

Бидний өнөөдрийн амьдралыг цахилгаан эрчим хүч, цахилгаан хэрэгсэлгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Нэг айлын зөвхөн зочны өрөөнд гэхэд л зурагт, видео тоглуулагч, хөгжим, гар утас, компьютер, принтер гээд маш олон төрлийн цахилгаан болон электрон төхөөрөмжүүд өдөр тутам ашиглагддаг. Эдгээр төхөөрөмжүүдийн цахилгаан тэжээлийг холбох утаснууд багагүй зай талбай эзэлхээс авахуулаад, хөлд орооцолдох, цэвэрлэгээ хийхэд хүндрэлтэй болгох, зарим тохиолдолд халалт үүсч гал түймрийн болон цахилгаанд цохиулах эрсдэл үүсгэдгийг хэн бүхэн мэднэ.

Цахилгаан энерги буюу цахилгаан цэнэг нь цахилгаан дамжих чадвар бүхий хатуу биет, хий, шингэн бодис болон вакум орчинд хүртэл дамждаг тухай бид дунд сургуулийн физикийн хичээлээс мэддэг. Гэтэл дээр дурдсан цахилгаан хэрэгслүүдийг эмх замбараагүй орооцолдсон утасгүйгээр, жишээ нь агаараар цахилгаан дамжуулаад холбочихож болоогүй юм байх даа гэсэн бодол зарим хүнд төрж магад. Тэгвэл гэр ахуйн болон оффисийн зориулалтаар ашиглагдах электрон төхөөрөмжүүдийн төрөл, тоо хэмжээ олшрохын хэрээр нэмэгдэх дээр дурдсан хүндрэлүүдээс зайлсхийх үүднээс сүүлийн үед цахилгаан энергийг утасгүйгээр дамжуулах талаар олон төрлийн судалгааны ажилууд хийгдэж түрүүчээсээ хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Ингээд эдгээр судалгаануудын талаар товч танилцуулъя.

Цахилгаан эрчим хүчийг утасгүйгээр дамжуулах оролдлого 100 жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн байна. Серби гаралтай инженер Nikola Tesla амьдралынхаа ихэнх идэвхтэй үеийг Теслагийн ороомог зэрэг цахилгааныг утасгүйгээр дамжуулах туршилтад зориулж байсан боловч 1904 онд төсөл нь зогссоноор мөрөөдөл нь эцэс болжээ. 1975 онд Bill Brown богино долгион ашигласан утасгүй цахилгаан дамжуулалтыг амжилттай туршсан бөгөөд 30кВ энергийг 82.5%-ийн үр ашигтайгаар 1.6км зайд дамжуулж чадсан байна. Түүнээс хойш хэсэг хугацаанд ийм төрлийн туршилт судлагаа бараг хийгдээгүй бөгөөд 2007 оноос Massachusetts их сургуулийн физикийн салбарын эрдэмтэд цахилгаан ороомог ашиглан цахилгаан эрчим хүч дамжуулах судалгааг амжилттай хийж эхэлсэн байна. Тэдний хийсэн туршилтаар 80см диаметр бүхий ороомог ашиглан 2 м зайд 60вт цахилгаан энергийг 40%-ийн үр ашигтайгаар дамжуулсан байна.

2008 онд Intel компани харьцангуй богино зайд цахилгаан чийдэн асаах хэмжээний энергийг 75%-ийн үр ашигтайгаар дамжуулж чадсан байна. Мөн онд зарим компаниуд утасгүй технологийг ашиглан зөөврийн компьютер, Iphone зэрэг электрон төхөөрөмжүүдийг цахилгаанаар тэжээх туршилтын хувилбаруудыг танилцуулсанаар энэ төрлийн судалгааны ажил эрчимтэй хийгдэж эхэлсэн юм. Одоогийн байдлаар цахилгаан дамжуулах хэлбэр, дамжуулалтын үр ашиг, цахилгаан чадал болон дамжуулах зайгаар хоорондоо ялгаатай үндсэн 5 аргын хүрээнд туршилт судалгааны ажлууд хийгдэж байна. Үүнд;

1. Индукцын холбоо (Inductive Coupling)
Энэ арга нь уламжлалт трансформатортой адил бөгөөд дамжуулагч ороомгийн орчинд бий болсон соронзон орны нөлөөгөөр үүсэх индукцын гүйдэл тодорхой зайд байрлах хүлээн авагч ороомог хүртэл дамжих зарчимаар цахилгаан дамжуулалт явагдана.
Дамжуулагч ороомог нь компьютерийн хулганы дэвсгэр (mouse pad) шиг хэлбэртэй бөгөөд хүлээн авагч ороомог нь цахилгаан төхөөрөмжүүдэд байрлах юм. Энэ аргаар хэдэн см зайд цахилгааныг дамжуулах боломжтой ба дамжуулалтын үр ашиг 50-75 хувь орчим байдаг ажээ. Powermat компаний судлаачид энэ аргаар 6 төрлийн аудио, видео төхөөрөмжүүдийг цахилгаанаар тэжээж туршсан байна. Энэ арга нь ямар нэгэн цацрагийн долгион ашигладаггүй учир хүний биед сөрөг нөлөө үзүүлдэггүй байна.

2. Радио давтамж (Radio-frequency)
Энэ арга нь бидний сайн мэдэх радиодолгионы давтамжын арга бөгөөд хананд байрлах дамжуулагчийн тусламжтайгаар радио долгион ялгаруулдаг байна. Уг долгионыг антенийн тусламжтайгаар хүлээн авч бага хэмжээний цахилгаан гүйдэлд хувирган цахилгаан төхөөрөмжүүдийг тэжээнэ. Радио долгионы дамжуулалтын зай харцангуй их боловч дамжуулах энергийн хэмжээ бага юм. PowerCast компани энэ аргаар 3вт хүртэлх хэмжээний энергийг 25м хүртэлх зайд дамжуулсан байна. Гэхдээ энэ аргаар энерги дамжуулах тохиолдолд радио долгион эргэн тойрны бүх чиглэлд тархдаг учир дамжуулалтын үр ашиг муутай юм.

3. Лазер (Laser)
Энэ арга нь лазерийн гэрэл ялгаруулах диод ашигладаг бөгөөд цахилгааныг xарьцангуй хол зайд дамжуулах боломжтой юм. Гэхдээ зай холдох тусам лазерийн гэрлийг цахилгаан төхөөрөмжид байрлах хүлээн авагчид онож тусгахад хүндрэлтэй байдаг байна. Мөн хөдөлгөөнт төхөөрөмжид ашиглах боломжгүй ажээ.
PowerBeam компаний судлаачид энэ аргаар чийдэн болон зургийн электрон жаазанд цахилгаан дамжуулж туршсан бөгөөд 1.5вт цахилгааныг 10 м зайд дамжуулж чадсан байна. Энэ нь LED гэрлийг асаах чадалтай боловч зөөврийн компьютер зэрэг харьцангуй их энерги зарцуулдаг төхөөрөмжүүдэд хүрэлцэхгүй юм.

4. Дамжуулагч дэвсгэр (Conductive Pad)
Энэ арга нь уламжлалт буюу дамжуулагч утас ашиглан цахилгаан дамжуулах аргатай адил учир дамжуулагч болон хүлээн авагчид нь хоорондоо шүргэлцэж байх шаардлагатай юм. Boulder компани WildChargeхэмээн нэрлэгдэх дамжуулагч дэвсгэрийн аргаар 150вт хүртэлх хэмжээний энергийг дамжуулж туршсан байна.

5. Соронзон орны хосолмол резонанс (Magnetically Coupled Resonance)
Хос үүсгэгчээс ялгарах цахилгаан соронзон долгион ресонанс үүсгэх зарчим дээр үндэслэгдсэн энэ арга нь одоогоор судлагдаж буй аргуудаас үр ашиг хамгийн өндөртэй нь юм. Ренонанс үүсэх үзэгдлийн энгийн жишээ нь хэн бүхний мэдэх хүүхдийн савлуур юм. Нэгэнт савлаад эхэлсэн тохиолдолд савлуурын хөдлөх чиглэлтэй давхцуулан багахан хүчээр биеэ хөдөлгөхөд улам өндөр, улам хол зайд савлуулж чаддаг бөгөөд энэ нь механик резонансын нэг хэлбэр юм.
Дээр дурдсан Massachusetts их сургуулийн эрдэмтэд анх энэ аргыг ашиглан 60Вт-ийн чийдэнг 2 м зайнаас туршсан бөгөөд дамжуулалтын үр ашиг 40% байсан байна. Мөн LCD телевизор, Ipod зэрэг төхөөрөмжийг утасгүй цахилгаанаар тэжээж туршсан бөгөөд энэ технологийг WiTricity хэмээн нэрлэжээ.

Ирээдүйд цахилгааныг утасгүйгээр дамжуулах технологийг олон хэлбэрээр ашиглаж болох бөгөөд нэг сонирхолтой жишээ нь Мицүбиши компанийн дэвшүүлж 2007 оны Tokyo motor show үзэсгэлэнд танилцуулсан цахилгаан машины баттерейг богино долгион ашиглан утасгүйгээр цэнэглэх хувилбар юм. Уг хувилбар нь индукцийн холбоог ашигласан бөгөөд үндсэн зарчим нь автозам дээр байрлах дамжуулагч ороомог болон цахилгаан машины бампер дор байрлах антенийн тусламжтайгаар явдал дунд нь утасгүйгээр цэнэглэх юм. Өөрөөр хэлбэл цахилгаанаар цэнэглэх станцыг зам дээр байрлуулах хэлбэр юм.

 

 

. Найздаа илгээх! . Уншсан: 3341 удаа

Сэтгэгдлүүд

Миний тухай

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 50300 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 2 » Нийт: 10
Өмнөх | Дараагийн